Хурдан морины торгон ир таарах нөхцлийг бүрдүүлэх

6/12/2019 5:58:03 PM

Хурдан морины торгон ир таарах нөхцлийг бүрдүүлэх

            Хурдан морины хүч таргыг 3 ангилдаг. Нэгэнтээ авсан хүчин дээр уяа таарсан шинжийг ир гэнэ. Тарган, дунд таргатай, туранхай гэсэн 3 хүчний аль ч үед ирлэж болно. Гэхдээ аль хүчинд ирлэвэл мориндоо тохиромжтой вэ гэдгийг нь тодорхойлно. Жишээ нь: Саран шинжтэй морь тарган ирлэж болдог. Арслан шинжтэй морь голдуу турж байж давхидаг байна.

            Дунд тарга ямар ч моринд тохиромжтой. Энэ үед саран морь жаахан муудаж ирдэг.

            Туранхай морийг бороотой сэрүүвтэр үед нэмнэж байх хэрэгтэй. Тарган моринд уралдахад сэрүүн үе тохиромжтой. Үдшийн хар чийгт морио уях нь их муу бөгөөд хий гэдэг суудаг. Ирлэж байгаа морийг гол сөргүүлж болохгүй. Дунд ир гэдэг нь өлөн бөөрөнхий хүчтэй морийг хэлнэ. Энэ нь аль ч улиралд уралдаж чадна.

            Ирлэсэн морь нь бие чанга, 4 хөл дээрээ тэгш өвчүүний бүдэрхий урагш илүү цулцайж зогсоно.

            Хойд урд хоёр хөл нь ойр байна. Ирлэсэн морь хэвтэж, унтаж амарна. Суниахдаа урагш өндийн суниана. Хойд хөлөө ээлжилж хойш нь жийнэ.

            Нүдний сормуус ээдрээгүй болж, аньсага тогтуун харна. Амьнаас унжралдсан гашуун шар хөлс гарна. Азарган адуу сэлдий нь бага зэрэг цухуйж 2 төмс нь далд орно. Өнгө нь сайхан ялгарах болно. Торгон ир ороод 3-5 хоногт алга болно.

Зургийг С.Мөнхдэлгэрийн сан хөмрөгөөс 

Эх сурвалж: Д. Баянбат, “Монгол адууны нэвтэрхий толь” II боть, УБ., 2016, 39-р тал 


Сэтгэгдэл оруулах




[66.181.161.69] 6/13/2019 7:44:04 PM

сайхан мэдээлэл өгсөнд баярлалаа