Гүүний хээл хамгаалах
Гүү унагалснаас хойш тарга хүчнээсээ хамааран дундажаар 7-14 хоноод ороо нь орж хээл авна. Гүү хээл хаях нь бэлчээр ус, маллагаа, уналга эдлгээнд шууд холбоотой учраас гүүгээ хээлтсэнээс хойш хамгаалах хэрэгтэй. Гүүний хээлийг усан, цусан, биелсэн хээл гэж ангилах ба хээлтсэн гүүг хөлөргөх, салхинд цохиулах, жиндүүлэх, элдэж хөөх, унахдаа ганзага ганзагалах, хэвлийг нь хүчтэй хөндвөөс амархан хээл хаяна. Усан хээл, цусан хээлийн хугацаанд гүүг ширүүн тууж, хүлж эдэлсний дараа хөлстэй буюу өглөө орой доо өлөн усалбаас мөн хээл хаяна. Намрын сүүл үед өлнөөр нь хяруу, цастай өвс идүүлд болохгүй. Гүүг хуурай, зөөлөн, жавар салхи бага, нөмөр дулаан газар байлгана. Мөн хээлтэй гүүг ширүүн ташуурдах, цочооход бөөрний дээд булчирхайгаас нь ихээхэн адерналин ялгарч цусны судаснууд, чухамдаа эхийн судас агшиж нарийссанаас урагт хүчилтөрөгч дутагдаж зулбана.
Өвөл хавар гүүг элстэй газар байлгаж хайруулах, олон хоног сойх, суль, шаваг зэрэг тохиромжгүй өвс тэжээл идсэнээс баас алдаж гэдэс нь дүүрч, хөөх, цанхдах зэргээс ч хээл хаяна. Хээлтэй гүүний сүүлийг тайрч болохгүй, учир нь дэл сүүл нь дулаан байлгахад тустай. Хужир шүү нь малын тарга авахад сайн, малын өвчний эсэргүүцлийг сайжруулан хамгаалдаг учраас адуугаа байнга хужирлаж байвал хээлтэй гүү хужирсаад шороо долоох, бохир ус ууж хээл хаяхгүй. Азарга солих, ширүүн хөөж туух, ядрааж хөлөргөсний дараа хүйтэн усаар услах, халтирч унах, услахдаа шахцалдуулах, ширүүн унаж эдлэх зэргээс болж боос гүү унага хаях нь их байдаг.
Хээл шинжих арга
Гүүний хээлийг сүүлийн үед 3 аргаар тодорхойлж байна. 1. Рефлексийн арга: Азарга гишгэсэн гүүг 20-25 хоног азаргатай хамт байлгаж дахин ороо илэрч буйг шалгана. Энэ үед ороо нь орохгүй бол хээл авсны шинж
Эх сурвалж: Д. Баянбат, “Монгол адууны нэвтэрхий толь” I боть, УБ., 2016, 116-р тал
Сэтгэгдэл оруулах