Даага, шүдлэнгийн гурван сайн шинж

6/13/2019 4:21:12 PM

Даага, шүдлэнгийн гурван сайн шинж

            Бие нь тураг элбэг, дөрвөн хөл бүдүүн, гэдэс нуруу шулуун, туурай их, уруул хөмсөг элбэг, шогших нь хүнд, шүд нь тэлүү болон хавсарга нь тэгш их сайн. Дөрвөн хөлөө наранд ээж хэвтэх, багадаа баасаа үнэрлэх, хүнийг эргэж харах, гүү азаргалан явах нь сайн.  Урд хөл нь шударга, хойд хөл нь сунгаа, борви бүдүүн, өвчүү доор бөгөөд урагшаа ёровгор, түрэнгэ, хүзүү хоншоор урт буй. Энэ нь маш хурдан сайн шинж.

 

Эх сурвалж: Д. Баянбат, “Монгол адууны нэвтэрхий толь” I боть, УБ., 2016, 472-р тал

 


Сэтгэгдэл оруулах