"Мандалын хурд" 2019 "Монгол адуу уралдуулна" уриан дор зохион байгуулагдаж байна

5/25/2019 3:58:06 PM

Манай сайт та бүхэнд Дундговь аймгийн Хулд сумын харьяат Монгол улсын Манлай уяач Б.Лхагва-Очирын Дайчин халзан морины нийтлэлийг хүргэсэн билээ. Монгол Улсын манлай уяач Баярсайханы Лхагва-Очир, Монгол Улсын алдарт уяач Сосорын Мөнхбат нарын цолны мялаалга, болон Дундговь аймгийн "Нарны хүлэг" МСУХ-ны салбар Хулд сумын "Хийморьт хүлэг" МСУХ улсын шилдэг салбар холбоогоор шалгарсаны мялаалгад зориулсан “Мандалын хурд – 2019” Дундговь аймгийн төвийн бүсийн уралдаан наадам Дундговь аймгийн Хулд суманд 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр буюу өнөөдөр зохион байгуулагдаж байна. Энэ жилийн уралдаанд их нас, соёолон, хязаалан насны морьд уралдах бөгөөд үүлдэрлэг байдлаар нь ялгаж, зөвхөн Монгол адуу уралдуулна гэжээ. Түүнчлэн уралдаанч хүүхдийг хурууны хээгээр бүртгэхийн зэрэгцээ даатгал, төрсний гэрчилгээ зэрэг бичиг баримтын хамт бүртгэсэн байна. Аливаа хурдан морины уралдаан морь, уяач, уралдаанч хүүхэд гэсэн гурван зүйлийн бүрдэл билээ. Иймд тус уралдаанд уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарсан байна. Тус наадмын их насны морьд барианы зурхайд аль хэдийнээ оржээ. Ингээд их насны айргийн таван морьдын цувааг хүргэе.

Их нас

  1. Сайхан-Овоо сумын уяач Батбаатарын Хулангийн хул. ААУ Сайнбаярын Ганбаяр уясан. Саяхан аймгийнхаа баруун бүсэд түрүүлсэн. Өнгөрсөн жил морин соёолон олон наадамд түрүүлсэн
  2. Төв аймгийн Бүрэн сумын ААУ Дашнямын Энхмэндийн хул. Эрдэнэдалай сумын ААУ Ноовын Отгонбат уясан
  3. Хулд сумын ААУ Дэмчигцоодолын Эрдэнэбулганы хээр. Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн Наран суманд түрүүлсэн Дарьганга унаган адуу.
  4. Луус сумын ААУ Эрдэнэчулууны Пүрэвдоржийн халтар. Энэ жил Өмнөговийн баруун бүс болон Дундговийн зүүн бүсэд тус бүр айрагдсан, унаган адуу
  5. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ААУ Хүүгийн Түмэнбаярын зээрд. Хулд сумын ААУ Жаргалсайханы Эрдэнэтөгс уясан.

Эх сурвалж: Түмний эх энтертаймент Б.Ганпүрэв

Өмнөх нийтлэл: "Дундговийн Дайчин халзан морь улсын 2 бүсийн 4 айрагтай" доорх линкээр орж уншина уу. 

http://mongolnaadam.mn/post/Details/66?fbclid=IwAR1S4z1c0S-qk1oK9sdl2uFCQFQejKqJyhdH_fVeAWMuZlX3IEpMgTZRXHM

Нийтлэлч: Монголын Үндэсний Морин уралдаан Уяачдын холбоо


Сэтгэгдэл оруулах